Хуурамч видео дуудлага ирвэл та таних уу?

M secure

2026.09.14

Хиймэл оюун (AI) хөгжихийн хэрээр цахим залилан зөвхөн хуурамч мессеж, холбоосоор хязгаарлагдахаа больжээ. Өнөөдөр залилагч нар хүний дуу хоолой, нүүр царай, хөдөлгөөнийг хүртэл дуурайлган, яг л тухайн хүн өөрөө ярьж байгаа мэт хуурамч дуудлага, дүрс бичлэг үүсгэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, таны танил хүний дүр төрх, дуу хоолой хүртэл залилангийн хэрэгсэл болж болзошгүй гэсэн үг. Тиймээс М-ийн найзууд нь M secure цувралын энэ удаагийн дугаарт шинэ үеийн залилангийн нэг болох Deepfake дуудлага гэж юу вэ, ялангуяа таны санхүүгийн мэдээлэлд ямар эрсдэл үүсгэж болох, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар хүргэж байна.

Deepfake дуудлага гэж юу вэ?

“Deepfake” гэдэг нь хиймэл оюунд суурилан хүний нүүр царай, дуу хоолой, хөдөлгөөн зэрэг мэдээллийг бодит мэтээр дуурайлган бүтээх технологи юм. Өмнө нь хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэгийг таних харьцангуй амархан байсан бол өнөөдөр бодит хүн үү, AI-аар бүтээсэн дүр үү гэдгийг ялгахад улам бэрх болсон шүү дээ. Гэмт этгээдүүд сошиал орчинд байршуулсан зураг, бичлэг, дуу хоолой зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийг ашиглан таны танил хүн мэт харагдах хуурамч дүр бүтээж болно. Ингээд видео дуудлагаар холбогдож, яаралтай мөнгө шилжүүлэх, санхүүгийн мэдээлэл өгөх, эсвэл тодорхой үйлдэл хийхийг шаардах эрсдэлтэй. Энэ нь банк, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой үед бүр илүү анхаарал шаарддаг. Учир нь хэн нэгэн таны танил хүний дүрээр мөнгө шилжүүлэхийг шаардах, банкны ажилтан мэт дүр эсгэх, эсвэл таны хувийн мэдээллийг авахыг оролдож болно гэсэн үг юм.

new 16x9_02.png

Deepfake дуудлагыг хэрхэн таних вэ?

1. Нүүрний хөдөлгөөнийг ажиглах

Толгой эргүүлэх, гараа нүүрний урдуур өнгөрөөх үед нүүрний хэлбэр сарних, үс, чих зэрэг хэсэг бүрэлзэх, нүдний анивчилт болон уруулын хөдөлгөөн дуу хоолойтой зөрөх зэрэг нь deepfake-ийн шинж байдаг. Тиймээс зөвхөн дуу хоолойд нь итгэхээс илүү дүрс, хөдөлгөөнийг нь хамтад нь анзаараарай.

2. Гэнэтийн санхүүгийн хүсэлтийг заавал шалгах

Танил хүн тань видео дуудлагаар холбогдож, гэнэт мөнгө шилжүүлэх эсвэл яаралтай санхүүгийн тусламж хүсвэл шууд итгэж болохгүй. Өөр сувгаар тухайн хүнтэйгээ холбогдох эсвэл зөвхөн та хоёрын мэдэх асуулт асууж баталгаажуулаарай.

Өмнө нь бид “танил хүний дуу хоолой бол танил хүн” гэж итгэдэг байсан. Харин өнөөдөр энэ дүрэм өөрчлөгдөж байна. Таны харж байгаа царай, сонсож байгаа хоолой хүртэл хиймэл байж болно. Тиймээс ялангуяа мөнгө шилжүүлэх, санхүүгийн мэдээлэл өгөхтэй холбоотой аливаа гэнэтийн хүсэлтэд шууд итгэхээсээ өмнө заавал шалгаж, баталгаажуулаарай. AI улам үнэмшилтэй болж байна. Харин таны сонор сэрэмж түүнээс нэг алхам түрүүлэх хэрэгтэй юм шүү.
Asset 1.png

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Contact

Central Tower 15th floor, 8th khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar-14200, Mongolia

Tel: 1800 2929
hello@m-bank.mn

General banking product and service terms

М community-д нэгдээрэй

© 2026 M bank. All Rights Reserved.